Спорт
Сорилго тэмцээний шигшээ барилдаанууд СТО-д болно
Унгарын нийслэл Будапешт хотноо ирэх аравдугаар сарын 20-28-нд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдын сонгох “Сорилго” тэмцээн энэ сарын 4-5-нд болно. Тэгвэл эхний өдөр буюу тойргийн барилдаан…

Унгарын нийслэл Будапешт хотноо ирэх аравдугаар сарын 20-28-нд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдын сонгох “Сорилго” тэмцээн энэ сарын 4-5-нд болно.
Тэгвэл эхний өдөр буюу тойргийн барилдаан “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт болох аж. Харин хоёр дахь өдөр буюу шигшээ тэмцээн “Аса” үндэсний циркэд болох ёстой байсан юм. Циркийн засварын ажил наймдугаар сарын 5-наас өмнө дуусахгүй болсон тул шигшээ тэмцээнийг Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах билээ. Мөн Азийн наадамд оролцох тамирчдын нэрийг ч сорилго тэмцээний дараа зарлах юм.