DARDAS.MN

Спорт

Англи 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө

Английн Хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр хүсэлтээ өгөх гэж байгаа ажээ. Тус улсын Хөлбөмбөгийн холбоо 2030 оны дэлхийн аваргыг зохион байгуулах хүсэлтэй байгаа юм…

Нийтэлсэн:

Англи 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө

Английн Хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр хүсэлтээ өгөх гэж байгаа ажээ. Тус улсын Хөлбөмбөгийн холбоо 2030 оны дэлхийн аваргыг зохион байгуулах хүсэлтэй байгаа юм байна.

Түүнчлэн Умард Ирландын Хөлбөмбөгийн холбоо Англитай хамтран ажиллах талаар ч байр сууриа илэрхийлсэн байна. Тэд “Бид Умард Ирландын шигшээг дэлхийн аваргад оролцох боломжтой болгох бүхий л үйл ажиллагааг дэмжинэ” хэмээн хэлжээ.

Английн шигшээ багийн хувьд 1966 онд ганц удаа дэлхийн аваргад түрүүлж байсан. Түүнээс хойш финалд ч хүрч чадаагүй яваа юм.