Спорт
Лаосын шигшээ багтай манай улсын шигшээ нөхөрсөг тоглолт болно
Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч, долоон албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан. Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны хоёр нөхөрсөг тоглолтыг хийх юм. Өнөөдөр Лаосын шигшээ багийн талбайд…

Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч, долоон албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан.
Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны хоёр нөхөрсөг тоглолтыг хийх юм. Өнөөдөр Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-нд Бангладеш Улсад ээлжит тоглолтоо хийх юм.
Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм. Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Дашрамд дуулгахад Лаосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман мэргэжилтэн Майкл Вайсс ажиллаж байгаа юм.