Спорт
Б.Гангаамаа эх орондоо ирлээ
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнгөрсөн долдугаар сарын 21-ний 11:00 цагт дэлхийн хоёр…

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнгөрсөн долдугаар сарын 21-ний 11:00 цагт дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авирсан билээ.
Тэрбээр гурав дахь оролдлогоороо энэ оргилд гарч, эх орныхоо далбааг мандуулсан юм. Тэгвэл Б.Гангаамаа өнөөдөр өглөө 10:00 цагт эх орондоо ирлээ. Түүнийг БТСГ-ын албаны хүмүүс болон ар гэрийнхэн нь угтаж авсан юм.