Спорт
“Байерн” Боатенгийн төлөө хамгийн багадаа 50 саяг нэхлээ
Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Германы “Байерн Мюнхэн” багийн хамгаалагч Жером Боатенгийг авахаар хөөцөлдөж байгаа билээ. “Улаан чөтгөрүүд” түүний төлөө 25 саяын санал хүргүүлсэн байна. Гэвч “Байерн”-ы…

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Германы “Байерн Мюнхэн” багийн хамгаалагч Жером Боатенгийг авахаар хөөцөлдөж байгаа билээ. “Улаан чөтгөрүүд” түүний төлөө 25 саяын санал хүргүүлсэн байна.
Гэвч “Байерн”-ы удирдлагууд хамгийн багадаа 50 саяыг нэхэж байгаа ажээ. Одоогоор хоёр баг тохиролцоход хол байна. “Манчестер Юнайтед” түүнийг зээлээр авахыг хүссэн. Мөн төлбөртөө өөр тоглогч оруулахыг хүссэн ч “Байерн”-ынхан татгалзаад байгаа гэнэ. Английн багийн хувьд Боатенг өндөр цалинтай байх учраас хэт их үнэ төлж авахыг хүсэхгүй байгаа ажээ.