Спорт
Өнөөдөр Г.Болдбаатар, Д.Алтансүх тэргүүтэй 5 бөх барилдана
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхлэх учиртай. Дэлхийн 86 орны эрэгтэй 346, эмэгтэй 232, нийтдээ 578 бөх энэхүү тэмцээнд оролцож байна. Харин манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй…

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхлэх учиртай. Дэлхийн 86 орны эрэгтэй 346, эмэгтэй 232, нийтдээ 578 бөх энэхүү тэмцээнд оролцож байна. Харин манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй нэг, нийт 6 бөх зодоглож байгаа юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас эхний өдөр 5 бөх барилдах юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар нар барилдана. Л.Өнөболдын хувьд эхний тойрогтоо хийлсэн бол удаах шатанд Украины бөх Вадим Черновтай барилдахаар учраа таарлаа. Харин Г.Болдбаатар С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Чилийн Уго Вератай барилдана.
66 кг-ын жинд манайхаас А.Батсуурь, Д.Алтансүх нар барилдана. А.Батсуурийн хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Ботсван улсын бөх Гавин Могопатай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Д.Алтансүх Италийн бөх Мануэл Ломбардотай барилдахаар учраа таарлаа.
Эх орноо төлөөлж байгаа ганц эмэгтэй болох Г.Наранцэцэг С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Оросын Сабина Гилиазавотай учраа таарлаа. Ялж гэмээнэ Аргентины Кейси Перафантай тулна. 48 кг-д Японоос хоёр бөх оролцож байгаа нь энэ тэмцээний чансааг нэмж байгаа юм. Тэмцээний хэсгийн барилдаан 15:00 цагаас эхэлнэ.