Спорт
Таеквондогийн тамирчид ДАШТ-д оролцоно
Олон улсын таеквондогийн 2018 оны Ази тивийн аварга цомын эзэн болсон Монгол мастерууд бүх тѳрѳл жинд хурд хүч тэсвэр хатуужил авхаалж самбаагаа сорихоор анх удаагаа бүтэн багаараа ДАШТ-нд оролцох эрх авсан билээ…

Олон улсын таеквондогийн 2018 оны Ази тивийн аварга цомын эзэн болсон Монгол мастерууд бүх тѳрѳл жинд хурд хүч тэсвэр хатуужил авхаалж самбаагаа сорихоор анх удаагаа бүтэн багаараа ДАШТ-нд оролцох эрх авсан билээ. Тэгвэл манай тамирчид энэ сарын 18-ны өдөр Беларус улсын нийслэл Минск хот руу явах гэж байгаа аж.
Манай тамирчид өсвѳр /13-18/ нас, ахмад ангилал, мастеруудын дэлхийн аваргад оролцох юм. Таеквондогийн ДАШТ хоёр жилд 1 удаа болдог. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 100 орчим улсын тамирчин оролцох ажээ. Дэлхийн хошой аварга ОУХМ Нэргүйн Баярмѳнх багш удирдаж ѳсвѳрийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна.