Спорт
“Хасу-мегастарс”-ын зургаан тамирчин Дагестанд хүч үзнэ
Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн Олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болох билээ. 49 дэх удаагийн…

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн Олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болох билээ. 49 дэх удаагийн дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубын зургаан тамирчин хүч үзэхээр болжээ.
Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, Баасанцогтын Өлзийсайхан, Энхтуяагийн Тэмүүлэн, спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, Батсуурийн Наранболд зодоглоно.
Тэд Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ шууд Каспийскийн дэвжээнд зодоглоод эх орондоо ирэх аж. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм байна.