Спорт
Спорт авиралтын тамирчид өнөөдөр Жакартаг зорилоо
XVIII Азийн зуны спортын наадам Индонез улсын Жакарта , Палембэн хотуудад болж байгаа билээ. Спорт авиралтын төрөлд улсаа төлөөлөн өрсөлдөх баг тамирчид өнөөдөр Индонез улсын Палембанг хотыг зорилоо. Монголын уулчдыг…

XVIII Азийн зуны спортын наадам Индонез улсын Жакарта , Палембэн хотуудад болж байгаа билээ. Спорт авиралтын төрөлд улсаа төлөөлөн өрсөлдөх баг тамирчид өнөөдөр Индонез улсын Палембанг хотыг зорилоо.
Монголын уулчдыг төлөөлж Спорт авиралтын баг анх удаа оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, ОУХМ Н.Хэрлэн, “Сутайн бор” клубын тамирчин Б.Ариунбаяр, УРСА спорт бэлтгэлийн төвийн тамирчин Н.Анужин нар багтаж байгаа юм.
Энэ удаагийн Азийн наадамд 45 улсын 10 мянга орчим тамирчид 40 спортын 465төрөл, зайд өрсөлдөнө. Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин өрсөлдөх бөгөөд 128 дасгалжуулагч болон албаны төлөөлөгчид, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй өнөр баг оролцож байна.