Спорт
Хүндийн өргөлтийн ДАШТ-д таван тамирчин өрсөлдөнө
Хүндийн өргөлтийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн нийслэл Богота хотод эхэллээ. Энэ оны гуравдугаар сард Хятадад болох байсан ч цар тахлын улмаас хойшилсон тэмцээн 10 өдрийн турш үргэлжилнэ. 2024…

Хүндийн өргөлтийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн нийслэл Богота хотод эхэллээ. Энэ оны гуравдугаар сард Хятадад болох байсан ч цар тахлын улмаас хойшилсон тэмцээн 10 өдрийн турш үргэлжилнэ.
2024 оны Парисын олимпын эрх олгох тэмцээнд ОХУ, Беларусь, Хойд Солонгосоос бусад орны тамирчид нээлттэй оролцож байна.
Олимп дэлхийн 20 аварга тэргүүтэй 545 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн таван эмэгтэй хүч үзнэ. Тодруулбал
- -55 кг жинд Э.Энхтамир.
- -59 кг жинд Б.Хонгорзул
- -64 кг жинд Г.Анужин
- -76 кг жинд О.Дархижав
- -87 кг жинд М.Анхцэцэг нар Колумбийг зорьжээ.
Монгол тамирчдын хуваарь:
- 12 сарын 8. 03:00 цаг. -55 кг. B хэсэг
- 12 сарын 8. 08:00 цаг. -55 кг. А хэсэг Э.Энхтамир
- 12 сарын 8. 11:30 цаг. -59 кг. E хэсэг
- 12 сарын 8. 22:30 цаг. -59 кг. D хэсэг
- 12 сарын 9. 00:30 цаг. -59 кг. C хэсэг Б.Хонгорзул
- 12 сарын 9. 05:30 цаг. -59 кг. B хэсэг
- 12 сарын 9. 08:00 цаг. -59 кг. A хэсэг
- 12 сарын 11. 05:30 цаг. -64 кг. B хэсэг
- 12 сарын 11. 08:00 цаг. -64 кг. A хэсэг Г.Анужин
- 12 сарын 12. 03:00 цаг. -76 кг. B хэсэг О.Дархижав
- 12 сарын 12. 05:30 цаг. -76 кг. A хэсэг
- 12 сарын 15. 00:30 цаг. -87 кг. B хэсэг
- 12 сарын 15. 08:00 цаг. -87 кг. A хэсэг М.Анхцэцэг
Эхний өдрийн байдлаар эмэгтэйчүүдийн -45 кг жинд Тайландын Танятон Сукчароен огцмоор 82, түлхэлтээр 100, нийт 182 кг өргөж алтан медаль хүртэв.