DARDAS.MN

Спорт

Турк, Казахстан улс 2019 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өгчээ

ДБНХ (UWW)-ны ерөнхийлөгч, Серби улсын иргэн Ненад Лалович “Токио-2020” зуны олимпын их наадмын өмнөх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Туркийн Стамбул, Казахстан Алматы хотууд зохион байгуулах хүсэлтээ өгөөд байгааг…

Нийтэлсэн:

Турк, Казахстан улс 2019 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өгчээ

ДБНХ (UWW)-ны ерөнхийлөгч, Серби улсын иргэн Ненад Лалович “Токио-2020” зуны олимпын  их наадмын өмнөх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Туркийн Стамбул, Казахстан Алматы хотууд зохион байгуулах хүсэлтээ өгөөд байгааг албан ёсоор мэдэгдэв.

Турк улс ДАШТ-ийг долоон жилийн өмнө буюу 2011 онд эх орондоо хүлээн авсан бол Казахууд анх удаа ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ өгсөн байна. ДБНХ гүйцэтгэх зөвлөлийн хурлаа зургадугаар сард, товчооны гишүүдийн хурлаа долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр Италийн нийслэл Ромд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үүний дараагаар ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хүлээж авах улсын нэрийг албан ёсоор зарлана.