DARDAS.MN

Спорт

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар үндэсний шигшээ багийнханд амжилт хүслээ

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар өчигдөр Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тэмцээний бэлтгэлээ базааж буй эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд МХБХ-ны сүүлийн жилүүдэд хийж…

Нийтэлсэн:

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар үндэсний шигшээ багийнханд амжилт хүслээ

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар өчигдөр  Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тэмцээний бэлтгэлээ базааж буй эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд МХБХ-ны сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлуудыг товч танилцуулаад, шигшээ багт цаашдаа ямар боломжууд байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Үндэсний шигшээ багийнхан 9-р сарын 2-8 өдрүүдэд эх орондоо Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдөнө. Гуам, Макао, Умард Марианы арлын багууд Улаанбаатар хотод зочилж тоглох юм. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар үндэсний шигшээ багийг дараагийн шатанд үлдвэл 50 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болсон нь тоглогчдын хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Үндэсний шигшээ баг энэ амжилтад хүрч чадвал түүхэн амжилт болох нь мэдээж.

Эдгээр өдрүүдэд "Үндэсний цом 2018" тэмцээн болж буй Төв аймгийн Зуунмод хотноо шигшээ багийн шинэ бэлтгэлийн талбай баригдаж байгаа. Мөн Яармагт олон улсын стандартад нийцсэн талбай тун удахгүй ашиглалтад орно. Эдгээр талбайнууд бий болсноор ганц шигшээ баг биш, манай улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд том түлхэц болох нь мэдээж.

Одоогоор дэлхийн чансааны 186-д бичигдэж буй Монгол улсын Үндэсний шигшээ баг 10-р сарын 12,15-ны өдрүүдэд Сингапур, Лаосын шигшээ багуудтай ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийнэ. Харин ирэх оны 2-р сард Катарын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад зочилж, бэлтгэл хийх юм байна.