Спорт
Д.Сумъяа, О.Ууганбаатар, Ц.Наранжаргал нар хүрэл медаль хүртлээ
Азийн зуны спортын наадмын Монголын баг тамирчдын медалийн тоо нэмэгдсээр байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Хятадын бөх Лу Тон Жуаныг ялж, Азийн…

Азийн зуны спортын наадмын Монголын баг тамирчдын медалийн тоо нэмэгдсээр байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Хятадын бөх Лу Тон Жуаныг ялж, Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар Солонгосын бөх Ли Сен Суг ялж, хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө Казахстаны бөх Зере Бектаскизитэй барилдаж, торгуулиар ялснаар хүрэл хүртлээ. Ийнхүү тэрбээр гурван Азийн наадмаас дараалан хүрэл медаль хүртээд байна. Ийнхүү Монголын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл медальтай боллоо.