Спорт
Г.Алтанбагана шөвгийн наймд үлдлээ
Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын 18 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын барилдаан болж байна. Тэгвэл…

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын 18 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын барилдаан болж байна.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 90 кг-д зодоглож байгаа ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Афганистаны бөх Мох Исмал Какарыг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд Узбекстан болон Арабын нэгдсэн Эмират улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана.
-100 кг-ийн жинд Л.Отгонбаатар тэмцээнээ эхлүүлнэ. Тэрбээр эхний тойрогтоо Тайландийн жүдоч Вэй Пуяангтай учраа таарсан. Жүдо бөхийн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ. Тэрбээр эхний тойрогтоо хийлсэн. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны Шакармамад Мирмамадовтай барилдана.
Эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа БНХАУ-ын тамирчин Яан Вэйнг-тэй эхний барилдаанаа хийх гэж байна. Ялбал хагас шигшээд шалгарна.