DARDAS.MN

Дэлхий

CNN: Канн 2023 бол Африкийн кино урлагийн үзэсгэлэн

Энэ жилийн буюу 76 дахь удаагийн Каннын кино наадам нь Африкийн кино урлагийн хувьд урьд өмнө байгаагүй олон кино, уран бүтээлчдийг хамруулсан түүхэн жил болж байна. Тус тивтэй холбогдсон кинонуудад Тунис, Сенегал…

Нийтэлсэн:

CNN: Канн 2023 бол Африкийн кино урлагийн үзэсгэлэн

Энэ жилийн буюу 76 дахь удаагийн Каннын кино наадам нь Африкийн кино урлагийн хувьд урьд өмнө байгаагүй олон кино, уран бүтээлчдийг хамруулсан түүхэн жил болж байна.

Тус тивтэй холбогдсон кинонуудад Тунис, Сенегал, Алжир, Марокко, Судан, Камерун зэрэг улсаас сонгогдсон кинонууд багтжээ. Мөн  Малийн домогт зохиолч, найруулагч Сулейман Сиссэ кино урлагийн анхдагчдад зориулсан “Carrosse d’Or” шагналыг хүртлээ.

Наадмын дээд шагнал болох Palme d’Or-ын нэр хүндтэй нэр дэвшигчдийн дунд Францын Сенегал найруулагч Рамата-Тулайе Сигийн анхны уран бүтээл болох “Banel & Adama” кино багтжээ. Албан ёсны сонгон шалгаруулалтын гэнэтийн бэлэг болсон уг кино өнгөрсөн бямба гаригт Каннын Гранд Люмьер театрт нээлтээ хийжээ.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа