DARDAS.MN

Спорт

Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардуулжээ

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн явах тамирчдад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр төрийн далбаа гардуулан…

Нийтэлсэн:

Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардуулжээ

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн явах тамирчдад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр төрийн далбаа гардуулан өгч амжилт хүслээ. Тус олимпиад энэ сарын 23-ны өдөр Гүрж улсын Батуми хотноо эхлэх бөгөөд дэлхийн шатрын холбооны гишүүн 188 орны шатарчид оролцох юм байна. Манай баг тамирчид Их тэнгэр цогцолборт бэлтгэл хийж байгаа аж.