Энтертайнмэнт
“Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Чинбат шалгарчээ
МУУГЗ, төгөлдөр хуурч, Хөгжмийн зохиолч Б.Чинбат дахин дэлхий дахинд уран бүтээлээ хүргэхээр болсон баярт мэдээгээ өчигдөр олон нийтэд хуваалцлаа. Элэгний хүнд өвчин, хагалгаанаас үүдэн нэг хэсэг эх орондоо нам гүмхэн…

МУУГЗ, төгөлдөр хуурч, Хөгжмийн зохиолч Б.Чинбат дахин дэлхий дахинд уран бүтээлээ хүргэхээр болсон баярт мэдээгээ өчигдөр олон нийтэд хуваалцлаа. Элэгний хүнд өвчин, хагалгаанаас үүдэн нэг хэсэг эх орондоо нам гүмхэн амьдарч байсан уран бүтээлч маань АНУ-ын “Disney On Ice” Шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ.
Тэрбээр, энэ талаар өөрийн цахим хуудсандаа "АНУ-ын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсан баяртай мэдээгээ та нартайгаа хуваалцмаар санагдлаа.
Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны Хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо.
Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдох нь ээ. Маш их баяртай байна" хэмээжээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн тайзнаа дуудуулж буй эрхэм танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе.

