Спорт
“Ювентус” Италийн цомд түрүүлэв
Италийн цомын тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Цомын төлөө “Ювентус” болон “Милан” клубүүд өрсөлдсөн. Сүүлийн хэдэн жил уналтад орж, цомоор цангаж байсан “Милан” клуб Италийн цомын финалд шалгарч чадсан ч…

Италийн цомын тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Цомын төлөө “Ювентус” болон “Милан” клубүүд өрсөлдсөн. Сүүлийн хэдэн жил уналтад орж, цомоор цангаж байсан “Милан” клуб Италийн цомын финалд шалгарч чадсан ч аваргын төлөөх тоглолтод “Ювентус”-т 4:0-ээр бутниргүүллээ.
Ийнхүү “Ювентус” Италийн цомд түрүүлж, эхний цомоо өргөлөө. Тэд мөн Сери А лигт ч түрүүлж байгаа. Тоглолтын 56 дахь минутад Бенатия гоолдож, тоог тэнцүүлсэн. Араас нь Дуглас Коста 61 нэгийг нэмж, Бенатия 64 дэх минутад дубль толилуулжээ. Харин 76 дахь минутад “Милан”-ы хамгаалагч Калинич өөрийнхөө хаалгыг мялаасан байна.