DARDAS.MN

Улс төр

Н.Номтойбаяр: Отроор яваа малчдыг хүлээж авахгүй татгалзвал хуулийн хариуцлага ярина

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нийтэлсэн:

Н.Номтойбаяр: Отроор яваа малчдыг хүлээж авахгүй татгалзвал хуулийн хариуцлага ярина

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлын дүнг танилцуулсан билээ.

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Дорнод аймгийн Халхгол гол сумын Цогтсүмбэр 1 дүгээр багийн "Бичигтийн өдөрүүд" буюу дархан цаазат "Нөмрөг"-ийн хөндийд гарсан ой хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 83 алба хаагч 19 тээврийн хэрэгсэлтэй гал унтраах үйл ажиллагааг 8 хоногт зохион байгуулж, шатахууны зардалд 25.6 сая, хоол хүнс 10.7 сая, алба хаагчдын томилолтын зардал 156.9 сая төгрөг нийт 193.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.

Улсын Онцгой комиссын даргын хувьд орон нутгийн удирдлагуудад отор нүүдэл хийж буй малчдыг хүлээн авах, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэл өгсөн. Өвөлжилт хүндэрч, малчид малаа онд оруулахын тулд отор нүүдэл хийж байхад тухайн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, хязгаарлах явдал байж болохгүй. Бид нэг л эх оронтой.

Иймд отроор яваа малчдыг нутаг орондоо хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө боломжийн түвшинд хангагдсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 205 асуудлыг эрэмбэлээд шийдвэрлээд явж байгаа. Төсөвт суугдаагүй хэдэн асуудал байсан үүнийг шийдвэрлээд явж байна.