DARDAS.MN

Спорт

ОУХМ Т.Тулга Азийн наадмын аварга боллоо

“Ханжөү 2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай барилдаж, 11:1…

Нийтэлсэн:

ОУХМ Т.Тулга Азийн наадмын аварга боллоо

“Ханжөү 2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай барилдаж, 11:1 гэсэн онооны зөрүүгээр ялалт байгуулан Азийн наадмын аварга боллоо.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Н.Насанбуян хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн бөх Алмаз Уулу Бекзаттай барилдаж 8:2-оор ялж Азийн наадмын хүрэл медаль хүртэв.

Мөн "Ханжөү 2022" Азийн XIX наадмын чөлөөт бөхийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Э.Дэлгэрмаа Казахстаны тамирчин Елина Шалигинаг 10:6 оноогоор илүүрхэж цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болов.