DARDAS.MN

Энтертайнмэнт

Стрессээ эерэгээр удирдах ГУРВАН секундын дасгал

Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг. Өдөр тутмын амьдралд стрессүүд…

Нийтэлсэн:

Стрессээ эерэгээр удирдах ГУРВАН секундын дасгал

Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг.

Өдөр тутмын амьдралд стрессүүд байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий. Тиймээс стрессээс ангид байх биш харин стрессийг удирдан зохицуулах аргад суралцах хэрэгтэй.

СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХАД ТУСЛАХ ТАЙВШРУУЛАХ АМЬСГАЛЫН ДАСГАЛ

• 3 секундын турш гүнзгий амьсгал авна

• 3 секундын турш амьсгалаа түгжинэ

• 3 секундын турш амьсгалаа удаанаар гаргана

• Дасгалыг өдөр бүр 10 минутаас доошгүй хугацаагаар хийх нь стресс тайлах үр дүнтэй арга юм.

Стресс үүсгэгч хүчин зүйлс:

Гадаад хүчин зүйлс

• Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл

• Харилцааны зөрчил, будилаан

• Шинэ орчин нөхцөлд нүүх шилжих

• Гэр бүл салах

• Сургууль, ажилгүй болох

• Гарз хохирлууд (ойр дотны хэн нэгэн өвдөх, салан одох, хагацах, эд хөрөнгөө алдах)

• Хүчирхийлэлд өртөх

• Осол сүйрэл

• Байгалийн гамшиг

• Ядуурал гэх мэт

Дотоод хүчин зүйлс

• Хэт ачаалалттай ажиллах

• Архи, тамхины хэрэглээ

• Дотогшоогоо чиглэсэн зан араншинтай байх

• Тааламжгүй сэтгэл хөдлөлүүд

Эх сурвалж: Сэтгэл засалч эмч М.Мандах