DARDAS.MN

Энтертайнмэнт

“Дэлхийн мисс”-т бүжигчин бүсгүй Монголыг төлөөлнө

Ирэх арванхоёрдугаар сард Энэтхэгт болох “Дэлхийн мисс” тэмцээнд бүжигчин бүсгүй эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Үндэсний урлагийн их театрын Дуу, бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Б.Болор “Монголын сайхан…

Нийтэлсэн:

“Дэлхийн мисс”-т бүжигчин бүсгүй Монголыг төлөөлнө

Ирэх арванхоёрдугаар сард Энэтхэгт болох  “Дэлхийн мисс” тэмцээнд  бүжигчин бүсгүй эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Үндэсний урлагийн их театрын Дуу, бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Б.Болор “Монголын сайхан бүсгүй-2023” гоо сайхны 16 дахь наадмын алтан эрдэнийг титмийг хүртэж, Үндэсний ялагч болсноор 130 гаруй орны гоо бүсгүй өрсөлдөх “Дэлхийн мисс” наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхээ авсан байна.

Шалгаруулалт энэ сарын 7-нд Хүүхдийн ордонд болжээ. 1989 оноос зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бүсгүй”-г тодруулах 16 дахь удаагийн тэргүүн наадмыг “Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ” холбоо, “Miss World” дэлхийн наадмыг зохион байгуулах эрхийг эзэмшигч "Asian Future" компани хамтран анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог болсон аж.

Үндэсний ялагч Б.Болор нь 2018 онд Монгол Улсын консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн мэргэжлийн бүжигчин.