Энтертайнмэнт
Морин хуурын чуулга Версалийн ордонд хүндэтгэлийн тоглолт хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Морин хуурын чуулга Франц Улсын Версалийн хааны…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Морин хуурын чуулга Франц Улсын Версалийн хааны ордны Дуурийн театрын тайзнаа Монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлгэдлийг агуулсан “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 11-нд толилуулав. Энэхүү тоглолтыг Нант хотын Консерваторын Дебюсси танхимд мөн тоглох юм.



