Энтертайнмэнт
Жүжигчин У.Цогтбаяр дугуйгаа хулгайд алджээ
Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаяр унадаг дугуйгаа хулгайд алджээ. Тэрбээр энэ тухай постоо өөрийн цахим хуудастаа нийтэлсэн бөгөөд харсан хүн байвал даруй хандахыг уриалсан байв. У.Цогтбаяр “Хилэн харыгаа алдчихлаа…

Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаяр унадаг дугуйгаа хулгайд алджээ. Тэрбээр энэ тухай постоо өөрийн цахим хуудастаа нийтэлсэн бөгөөд харсан хүн байвал даруй хандахыг уриалсан байв.
У.Цогтбаяр “Хилэн харыгаа алдчихлаа. Энд тэнд харсан хүн байвал хэлээрэй. Дугуйнаасаа хөлөө бараг салгадаггүй надад их чухал юм шүү. Арааман дээрээ миний нэртэй байгаа” хэмээж шагнал амласан юм.
Тэгвэл уг постоо нийгмийн сүлжээнд нийтэлснийхээ дараа алдсан дугуйгаа олж чадсан байна. Түүний дугуйг Буян гэх нэртэй, сурагч олж өгчээ.