Спорт
Т.Тулга дэлхийн чансааг тэргүүллээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Уг жагсаалтад чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга чансаагаа…

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.
Уг жагсаалтад чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга чансаагаа тэргүүлсэн байна. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын ердөө гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ IX, 92 кг-д Г.Ганхуяг VII байрт бичигдлээ.
Чансааг гаргахдаа ДАШТ, Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ, Азийн болон Пан-Америкийн наадам, Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүдийн оноог харгалзсан байна.
