Спорт
“Манчестер Юнайтед” Эррератай гэрээгээ сунгаагүй байна
Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб багийнхаа хагас хамгаалагч Андер Эррератай гэрээгээ сунгаагүй байгаа талаар Evening Standard мэдээлжээ. Энэ жил 29 настай Испани хөлбөмбөгчний гэрээ ирэх зун дуусгавар болно…

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб багийнхаа хагас хамгаалагч Андер Эррератай гэрээгээ сунгаагүй байгаа талаар Evening Standard мэдээлжээ. Энэ жил 29 настай Испани хөлбөмбөгчний гэрээ ирэх зун дуусгавар болно.
“Манчестер Юнайтед”-ын удирдлагууд түүнтэй ойрын хугацаанд гэрээгээ сунгахгүй бол өөр баг хайх болох нь. Магадгүй хуучин баг “Атлетик” клубтээ эргэж очиж ч магадгүй байгаа аж. Тэрбээр 2014 онд “Манчестер Юнайтед”-д ирж байсан юм. Энэ улирал эхлээд тэрбээр хоёр тоглолтод оролцоод байна.