DARDAS.MN

Спорт

МУГТ Б.Чинзориг: Надаас болж эрх нь зөрчигдсөн тамирчдаас уучлалт хүсье

Ханжоугийн Азийн наадмаас алтан медаль хүртсэн МУГТ Б.Чинзоригийн шинжилгээний сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хориотой бодисын жагсаалтад орсон метадиеноны метаболит гэх бодис илэрсэн талаар мэдээлсэн…

Нийтэлсэн:

МУГТ Б.Чинзориг: Надаас болж эрх нь зөрчигдсөн тамирчдаас уучлалт хүсье

Ханжоугийн Азийн наадмаас алтан медаль хүртсэн МУГТ Б.Чинзоригийн шинжилгээний сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хориотой бодисын жагсаалтад орсон метадиеноны метаболит гэх бодис илэрсэн талаар мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Спортын сайд Б.Бат-Эрдэнэ боксын холбооны санхүүжилтийг зогсоохоо мэдэгдсэн бол Боксын холбоо уг шийдвэрийг хэт улстөржсөн шийдвэр хэмээн эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл МУГТ Б.Чинзориг дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудастаа мэдэгдэл хийж, спортын арбитрын шүүхэд хандсан гэдгээ онцлов.

Тэрбээр “Би боксын спортоор 2005 оноос хойш хичээллэсэн. Энэ жил Узбекистанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Миний хамгийн том зорилго Парисын олимп. Энэ сард болсон Ханжоугийн Азийн наадмын үеэр өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор энэ бичлэгийг хийж байна. Анх тэр мэдээг сонсоод сэтгэл санааны цочролд орж, тогтворгүй байлаа. Миний хувьд Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Дэлхийн допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дүрмийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлүүлэх болон өмгөөлөгч авах хүсэлтээ уг байгууллагад тавьсан. Спортын Арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж эрх нь зөрчигдсөн нийт шигшээ багийн тамирчдаас уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсаны дараа эргэн мэдээлэх болно” гэлээ.