Спорт
Ц.Баттулга Азийн пара наадмаас хүрэл медаль хүртлээ
Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор Ханжоу Азийн пара наадамд есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус…

Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор Ханжоу Азийн пара наадамд есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ.
Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин билээ. Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж эхэлжээ.