Шуурхай мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуурч байна
Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг…

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах
-Бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Хальтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс УРЬДЧИЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.