DARDAS.MN

Спорт

МУГТ Н.Төгсцогтыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хар тамхи хэрэглэжээ гэх мэдээлэл өнөөдөр гарлаа. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс "ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн…

Нийтэлсэн:

МУГТ Н.Төгсцогтыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хар тамхи хэрэглэжээ гэх мэдээлэл өнөөдөр гарлаа. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс "ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн Н.Төгсцогтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна" гэв. 

Түүнийг саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа аж.