DARDAS.MN

Нийгэм

Баяндалай суманд хагас автомат уурын зуух шинээр ашиглалтад орлоо

Баяндалай сумын иргэдийн тав тухыг хангах, сумандаа сайхан амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хагас автомат уурын зуухыг барьж, ашиглалтад…

Нийтэлсэн:

Баяндалай суманд хагас автомат уурын зуух шинээр ашиглалтад орлоо

Баяндалай сумын иргэдийн тав тухыг хангах, сумандаа сайхан амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хагас автомат уурын зуухыг барьж, ашиглалтад орууллаа. 

Тус ажлыг "Шүтээн-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэн, "Гурван Мөнх" ОНӨААТҮГ ашиглалтад хүлээн авлаа. Шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат болон, сумын удирдлагууд, орон нутгийн иргэд оролцож, барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах горимтой нь танилцлаа.