Спорт
Жюү жицүгийн тамирчид Японыг зорилоо
Монголын жюү жицүгийн тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо. Тэд 2024 оны нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдах “Их дуулга” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Насанд хүрэгчдийн…

Монголын жюү жицүгийн тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо. Тэд 2024 оны нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдах “Их дуулга” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Насанд хүрэгчдийн ангилалд:
- Бор бүсний -55 кг-ын жинд Г.Монголжин
- Ягаан бүсний -49 кг-ын жинд Н.Буянжаргал
- Цэнхэр бүсний -55 кг-ын жинд А.Цагаанбилэг
- Цэнхэр бүсний -55 кг-ын жинд Б.Наранхишиг
- Мастерс ангилалд:
- Бор бүсний -120 кг-ын жинд Х.Итгэл
- Бор бүсний -77 кг-ын жинд М.Тамир
- Цэнхэр бүсний -94 кг-ын жинд Г.Отгонбаатар тус тус өрсөлдөнө.