Нийгэм
Дэлбэрэлтэд өртөж биеийн 80-90 хувь нь түлэгдсэн залуу нас баржээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ сарын 24-ний 01.07 цагт газ тээвэрлэсэн автомашин осол гаргасны улмаас дэлбэрч гурван аврагч амиа алдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө…

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ сарын 24-ний 01.07 цагт газ тээвэрлэсэн автомашин осол гаргасны улмаас дэлбэрч гурван аврагч амиа алдсан.
Тэгвэл өнгөрсөн шөнө буюу энэ сарын 27-ны шөнө биеийнх нь 80-90 хувь нь түлэгдэн ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 19 настай залуу нас баржээ. Талийгаач автомашинтайгаа явж байхдаа галд өртөж түлэгдсэн байна.