DARDAS.MN

Нийгэм

ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Тус…

Нийтэлсэн:

ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа — зураг

Тус сургалтыг дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг удирдан явуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал харилцааны суурь мэдлэг, зайлшгүй анхаарах зааварчилгаа, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн байна.

ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа — зураг

Дохионы хэлний анхан шатны хоёр өдрийн сургалтад сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч зэрэг 56 хүн хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа нар мэргэшлийн Сертификатыг нь гардууллаа.

ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа — зураг