Спорт
Өсвөрийн жүдочид Италид хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүллээ
Италийн Фоллоника хотод болсон Европын өсвөрийн цомын тэмцээнд Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин…

Италийн Фоллоника хотод болсон Европын өсвөрийн цомын тэмцээнд Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин, “Мон-Алтиус” ахлах сургуулийн 11А ангийн сурагч Б.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Анударь нар алтан медаль хүртэж төрийн тууллаа Италид хоёр удаа эгшиглүүлэв.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 57 кг-д “Гүрү” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 73 кг-д “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Харин 57 кг-д “Виннер” клубын М.Цэндбазар, 63 кг-д “Гүрү” дэвжээний Х.Маралмаа шагналт 5-р байранд шалгарлаа.