DARDAS.MN

Спорт

Зорчигч тээврийн нэгтгэлийн тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах наадмын шатар, теннис, дартс, гар бөмбөгийн тэмцээнд амжилтын буухиагаа үргэлжлүүлэн алт, мөнгө…

Нийтэлсэн:

Зорчигч тээврийн нэгтгэлийн тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах наадмын шатар, теннис, дартс, гар бөмбөгийн тэмцээнд амжилтын буухиагаа үргэлжлүүлэн алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа.

Нийт 7 төрлөөр зохион байгуулагдаж буй тэмцээнд нийтийн тээврийн 20 гаруй байгууллагын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Ширээний тенннисний тэмцээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ алт, нэгтгэлийн аж ахуйн менежер Ч.Цацралт-Од нар мөнгөн медалийн болзол хангасан.

Харин Шатрын тэмцээнд 2 дугаар баазын ТҮА-ны ахлах инженер  Д.Мөнхзул, татах дэд станцын цахилгаанчин  С.Сүхням нар мөнгөн медаль хүртэж, 2 дугаар баазын хэсгийн дарга Г.Цэрэнтогтох ахлагчтай баг дартсны тэмцээнд 3 -р байрт орлоо. Мөн Гар бөмбөгийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангасан байна.

Зорчигч тээврийн нэгтгэлийн тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ — зураг