DARDAS.MN

Спорт

М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарлаа

Баку хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй М.Уранцэцэг дөнгөж сая Кубын бөх Мелиссаг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Манай бөх…

Нийтэлсэн:

М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарлаа

Баку хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй М.Уранцэцэг дөнгөж сая Кубын бөх Мелиссаг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Манай бөх өрсөлдөгчөөсөө илт илүү байж, давуулж шидэх мэхээр цэвэр ялсан юм.  Манай бөх шөвгийн наймд Португалын Катарина Костатай барилдана. Одоогоор 48 кг-ын жинд Аргентины бөх, Олимпын аварга Паула Парето үлдээд байна. Мөн Украины бөх Дариа Билодид Казахстаны нэр дээр барилдаж байгаа манай бөх Г.Отгонцэцэгийг ялж, хагас шигшээд үлдээд байгаа юм.