DARDAS.MN

Нийгэм

Аутизмыг таниулах сарын аян хаалтаа хийлээ

2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ…

Нийтэлсэн:

Аутизмыг таниулах сарын аян хаалтаа хийлээ

2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан байдаг. 

Тэгвэл “Аутизмд аялах нь” ТББ-аас энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сарын аяныг санаачилсан юм. Сарын аяныг нээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжлэгээр Дэлхийн аутизмыг таниулах өдрөөр төр болон төрийн бус байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөллийн оролцоотой “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан.

Аутизмын хүрээний эмгэгийг таниулах сарын аяны хаалтын үйл ажиллагааг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээнд ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн оролцож, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажилллагааны талаар мэдээлэл өглөө.

May be an image of 7 people, people studying and text

Өдөрлөгийн үеэр аутизмын эмгэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэгдсэн урлагын тоглолт, МУБИС-ийн тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан багш бэлтгэх хөтөлбөрийн ангийн оюутнуудын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордны тоглолт, хэлэлцүүлэг, илтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай иргэдийн төлөө ажилладаг ТББ-ын танилцуулга үзэсгэлэн, нийгмийн сайн дурын төсөл хөтөлбөрүүдийг багтаасан арга хэмжээ боллоо.

May be an image of 7 people, people studying, table and text

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30