DARDAS.MN

Нийгэм

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс…

Нийтэлсэн:

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг.

Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч эдгээр тоглоомын талбайн 29.9 хувь нь стандартад нийцээгүй, засах шаардлагатай, 12.1 хувь нь тодорхойгүй байна. Иймд стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ” гэлээ.

Холбогдох байгууллагууд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт хамаараx UCS 1405B:2022 "Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага" хотын стандартыг мөрдлөг болгох;
  2. Тоглоомыг угсрах, суурилуулах, тоглоомын талбайн аюулгүй байдал, бүрдэл, үндсэн төрлүүд, тэдгээрт тавигдах шаардлагуудыг хангасан тоглоомын талбайг бий болгох;
  3. Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээ, хяналтыг хариуцагч байгууллага тогтсон хугацаанд хийж хэвших;
  4. Тоглоомын талбайн хариуцагч, эзэмшигчийг тодорхой болгон, талбайн байршлын "Орон зайн мэдээллийн сан"-г үүсгэх;
  5. Хүүхдийн тоглоомын талбайн орчинд утаат болон электрон тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хүүхэд тоглох орчин тоглоомын талбай болохыг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээ байршуулах;
  6. Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангаагүй, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд хариуцлага тооцох талаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх;
  7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс оруулах саналыг боловсруулж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30