DARDAS.MN

Нийгэм

Монгол, Хятадын хамтарсан цэргийн сургуулилтад оролцох бүрэлдэхүүн иржээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цувраа сургуулийн районд хүрэлцэн ирлээ…

Нийтэлсэн:

Монгол, Хятадын хамтарсан цэргийн сургуулилтад оролцох бүрэлдэхүүн иржээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цувраа сургуулийн районд хүрэлцэн ирлээ. Тус бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникийг Монголын талаас оролцох сургуулийн удирдлага “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч, Монгол Улсад тавтай морилохыг урьсан юм.

Үргэлжлүүлэн тус хамтарсан сургууль явагдах газар орон нь манай улсын өмнөд бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутаг болохыг тодотгоод, сургуулиа хамтран явуулж, дэвшүүлсэн сургуулийн зорилгоо хамтын хүчээр амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Mungkin gambar 7 orang

Үүний дараа Хятадын талаас сургуульд оролцох бригадын захирагчийн орлогч хурандаа Зюй Цици өнө мөнхийн найрамдалт монгол цэргүүд халуун дотноор угтан авч байгаад баярласнаа илэрхийлж, уламжлалт сургалт, дадлагыг үр дүнтэй зохион байгуулахын төлөө хичээх болно гэдгээ онцоллоо гэж "Талын түнш-2024" хамтарсан сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс ирүүллээ.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30