DARDAS.MN

Нийгэм

Малын сэг зэм устгалд 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олгожээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллалаа. Өвөлжилт хамгийн хүнд байсан…

Нийтэлсэн:

Малын сэг зэм устгалд 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олгожээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллалаа.

Өвөлжилт хамгийн хүнд байсан Сүхбаатар аймгийн хувьд 2023 онд нийт 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4400 гаруй малчин өрх буянт мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алджээ.

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж Аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон сум болох Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахуун олгохоор болов.

Mungkin gambar 5 orang

Засгийн газраас зудын гамшгийн дараах эрсдэлийг бууруулах хүрээнд малгүй болсон өрхүүдийг малжуулах, малчны зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүнд дэмжлэг үзүүлэх бодлого баримталж буйн зэрэгцээ байгальд ээлтэй, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг хамтарч, хоршиж эрхлэх боломжоор хангах “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд буй. 2023-2024 оны өвөл, хаврын хүндрэлийг давахад зориулж Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос дараах дэмжлэгийг үзүүлээд байна. Үүнд:

Аймгийн Онцгой байдлын газарт

Ковш 2 ш

“Ланд 76” автомашин

Эрдэнэцагаан сумын Гал унтраах аврах ангид “Ланд 78” машин

Сүхбаатар сумын ЗДТГ-т “Ланд 76”

Мал эмнэлгийн газарт ДУК ариутгалын машин

Уулбаян суманд “Pick up ford” машин

Асгат суманд “Suzuki Jemny”

Цас цэвэрлэх, зам гаргахад Зэвсэгт хүчний анги байгууллага, орон нутгийн ковшны шатахуунд 231 сая төгрөг,

Малын сэг, зэм устгах ажилд 2337 хүн 10 өдөр ажиллах зардал буюу 934.800.000 төгрөг,

Засгийн газрын тогтоолоор 50 хувь хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй олгох хивэг, тэжээлийн зардал,

Хүнсний тусламжид 307,926,400 төгрөг,

910 тн нүүрс 82,298,700 төгрөг,

Шатах, тослох материалын 18,200,000 төгрөгийг шийдвэрлэсэн.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30