DARDAS.MN

Нийгэм

СХД-ийн зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ

НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан хамтран Улаанбаатар хотын янданг цөөлөх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд…

Нийтэлсэн:

СХД-ийн зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ

НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан хамтран Улаанбаатар хотын янданг цөөлөх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд нийт 70 айл өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэж тухайн айл өрхийн зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулна. Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31,43 дугаар хорооны эхний зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ. 

СХД-ийн зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ — зураг

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг: "Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрших энэ өрхөд 3.2 кВт-н хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг угсарч байна. Бид сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж эрчим хүчийг хэрэглэхэд ач холбогдол өгч байгаа. Энэ хэрээр сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй айл өрхүүд нэмэлт орлоготой болж байна. Бидэнд ч бас сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар нүүрсний хэрэглээг халж, хүлэмжийн хийг бууруулах боломж бий" хэмээв.

СХД-ийн зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ — зураг

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Т.Гантуяа "Манайх өвлийн улиралд өдөрт зургаан шуудай түлш түлдэг. Сайжруулсан нүүрс үнэргүй ч толгой их өвтгөдөг учраас хүүхдүүдэд сөрөг нөлөө ихтэй гэж боддог. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж,  нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилгоор уг төсөлд хамрагдсан" гэлээ.

СХД-ийн зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ — зураг

СХД-ийн зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30