DARDAS.MN

Нийгэм

Хогоо ангилж хаясан иргэний ус, байр, автобусны мөнгөнөөс хасдаг болно

Хогийг ангилж ялгах дадал зуршлыг бий болгох технологийн шийдлийг боловсруулах ажлууд хийгдэж байгаа аж. Энэ хүрээнд ухаалаг хогийн савыг гэр хороолол болон орон сууцны хорооллуудын дунд байршуулах юм байна. Ингэснээр…

Нийтэлсэн:

Хогоо ангилж хаясан иргэний ус, байр, автобусны мөнгөнөөс хасдаг болно

Хогийг ангилж ялгах дадал зуршлыг бий болгох технологийн шийдлийг боловсруулах ажлууд хийгдэж байгаа аж. Энэ хүрээнд ухаалаг хогийн савыг гэр хороолол болон орон сууцны хорооллуудын дунд байршуулах юм байна. Ингэснээр иргэд ундааны сав зэрэг дахин боловсруулах хогийг ялгаж хийснээр, усаа худалдаж авах, автобусны, СӨХ-ны зардлаа төлдөг болох нь.

Энэ талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "Хогийг ангилж хаях, ялгах таних тэмдэг бүхий сав тавьсан ч иргэд ангилж хаядаггүй. Тиймээс хогоо ангилж хаявал оноо цуглуулах системийг нэвтрүүлэх гэж байна.

Энэхүү систем бүхий хогийн савыг хамгийн түрүүнд гэр хорооллын ус түгээх байруудад байршуулна. Ундааны сав, хуванцар нийлэг эдлэлүүдийг тодорхой хэмжээний мөнгөөр иргэдээс худалдаж авч, хуванцар эдлэл дахин боловсруулж буй үйлдвэрүүдэд нийлүүлэх юм. Ингэхдээ бэлэн мөнгө гаргахгүй. Иргэд ундааны саваа ангилж хийснээр мөнгөн дүнгээр үнэлэгдэж гарна. Уг мөнгөөр усаа худалдаж авна гэсэн үг.

Жишээлбэл ундааны нэг савыг 10 төгрөгөөр авлаа гэхэд найман сав авчирч хийхэд 80 төгрөг болж, уг мөнгөөр усаа авах боломжтой болно. Уг системийг монгол залуус хөгжүүлж байгаа, эхлээд туршиж үзнэ. Мөн автобусны системд холбоно. Ингэснээр иргэд автобусны картаа уншуулахад ухаалаг хогийн саванд ундаа, таргийн саваа ангилж хийсэн мөнгөн дүн автобусны 500 төгрөгөөс хасагдах юм. Цаашид ухаалаг хогийн савыг орон сууцнуудын дунд байршуулж, хогоо ангилж хаясан иргэд СӨХ-ны мөнгөнөөсөө хасаж тооцуулдаг болгоно" гэж ярилаа. Улаанбаатар хотод 400 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30