DARDAS.MN

Шуурхай мэдээ

Хархорин, Таван шар, баянхошуу орчмын халуун усыг хязгаарлана

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт маргаашаас хаагдаж, дулааны шугам, тоноглолд засвар хийх ажил эхэлнэ. Зуны засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 12-ныг…

Нийтэлсэн:

Хархорин, Таван шар, баянхошуу орчмын халуун усыг хязгаарлана

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт маргаашаас хаагдаж, дулааны шугам, тоноглолд засвар хийх ажил эхэлнэ. 

Зуны засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна. Хуваарь ёсоор маргааш буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд дараах байршлуудад дулааны шугам, тоноглолын засвар хийгдэнэ. Ингэхдээ хэрэглээний халуун усыг хязгаарлана гэдгийг "УБДС" ТӨХК-аас мэдэгдээд буй. 

11абвгдик магистраль буюу Барс-2 захаас Хархорин зах хүртэл I болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал орчмын хэрэглэгчид, Хилчин хороолол, Баянхошуу орчмын хэрэглэгчдийн шугамыг тавдугаар сарын 21-нд ажиллагаанд залгана. 8де магистральд холбогддог Сүлжээ ХК, Талх чихэр ХК, Драгон төв, Таван шар орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлана гэж хуваарьт тэмдэглэжээ.

Хархорин, Таван шар, баянхошуу орчмын халуун усыг хязгаарлана — зураг