DARDAS.MN

Нийгэм

Увсад 13 настай охин чонотой тэмцэлдэж, амьд гарч чаджээ

Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонио усалж явсан 13 настай охин руу чоно дайрчээ. Охин өөрийн овсгоо авхаалж самбаагаар араатантай тэмцэлдэж, амьд гарч чадсан байна. Охиныг Н.Удвал гэдэг. Тэрбээр энэ тухайгаа…

Нийтэлсэн:

Увсад 13 настай охин чонотой тэмцэлдэж, амьд гарч чаджээ

Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонио усалж явсан 13 настай охин руу чоно дайрчээ. Охин өөрийн овсгоо авхаалж самбаагаар араатантай тэмцэлдэж, амьд гарч чадсан байна.

Охиныг Н.Удвал гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Тухайн үед аавтайгаа хонь усалж байсан юм. Мал гэнэт үргэхээр нь хойшоо хартал юу ч харагдаагүй. Гэтэл гэнэт чоно дайрсан. Урд хоёр хөлөө мөрөн дээр тавиад зүүн талын мөрнөөс хазах гэж оролдсон. Би баруун гараараа цохьтол гарыг минь хазчихсан. Би өөрийгөө хамгаалахын тулд дахин дахин цохиод, аавыгаа дуудсан. Харин аав чулуу, уурга шидэж хөөсөн” хэмээн ярьж байна.

Амь эрссэн нөхцөл байдлаас өөрийн авхаалж самбаагаар мултарч чадсан охинд сумын эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд аймгийн ЭМТ-ийн гэмтлийн тасгаас шаардлагатай вакцинжуулалтад хамруулжээ. Охин баруун гарандаа гурван оёдол тавиулжээ. Үүнээс гадна хүзүү биеийн бусад хэсэгт жижиг сорви үүссэн байдалтай байгаа аж.

Эх сурвалж: Увс телевиз

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30