DARDAS.MN

Нийгэм

БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд…

Нийтэлсэн:

БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ-г Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён Атул Малхари Готсурвэ-д Элчин сайдаар томилогдон итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын харилцаа,хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, энэхүү харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30