DARDAS.MN

Нийгэм

МУИС хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй боловсрол олгож байна

МУИС болон ХБХХЕГ-ын санамж бичгийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил манлайлал” хэлэлцүүлгийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС…

Нийтэлсэн:

МУИС хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй боловсрол олгож байна

МУИС болон ХБХХЕГ-ын  санамж бичгийн   хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил манлайлал” хэлэлцүүлгийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС, Мандах Их сургуулиудын  оюутны хөгжил  хариуцсан албаны дарга нар болон хөгжлийн бэрхшээлтэй оюутны төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр их дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын хөгжлийг  дэмжиж буй туршлага, хөгжил манлайлал, хүртээмжтэй суралцахуй, тохируулга зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

МУИС “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр” /2019-2022/ -ийг боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

May be an image of 3 people and text

Тус хөтөлбөрийн хүрээнд:

-Хөгжлийн бэрхшээлтэй 26 суралцагчид хичээлийн тохируулга боловсруулж, сүүлийн 2 хичээлийн жилийн байдлаар 376 орчим багшид хүргүүлж,  веб сайтын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулан "Web Content Accessibility Guidelines (WCAG)" стандартыг мөрдлөг болгож ОТХ-ийн хэлтсийн цахим хуудасны /student.num.edu.mn/ загварыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй болгон шинэчилжээ.

 Мөн МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн “ХИЧЭЭЛИЙН ТОХИРУУЛГА” боловсруулж сургалтад хэрэглэж эхэлсэн байна.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30