DARDAS.MN

Нийгэм

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай…

Нийтэлсэн:

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

Уралдаан нийт гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийслэлийн анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдааны сүүлийн шатанд шалгарсан 7 баг өнөөдөр шилдгүүдээ шалгаруулж байна.

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа — зураг

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: “Уралдаан гэж нэрлэгдэж байгаа хэдий ч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд бие биеэсээ суралцах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага идэвхтэй оролцож, ур чадвараараа өрсөлдөж байгаад баяртай баяртай байна" гэв. 

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа — зураг

“Жаргалант тосгон” ӨЭМТ-ийн ээлжийн сувилагч Ө.Энхбилэг: “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон ӨЭМТ-өөс энэ уралдаанд оролцож шилдэг 7 багийн нэгээр шалгараад байгаадаа баяртай байна. Бид энэ удаагийн уралдаанд хоёр эмч, гурван сувилагчийн хамтаар баг болж оролцож байгаа. Уралдаанд оролцож байх хугацаандаа бусад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс туршлага солилцож, их зүйлийг суралцлаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ уралдаан бидний хувьд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй уралдаан боллоо гэж харж байна" гэв. 

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа — зураг

 

“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30