DARDAS.MN

Нийгэм

Бизнес эрхлэх эрх зүйн орчны талаарх эрдэм шинжилгээний хурал болно

Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын 96 жилийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургууль, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдийн дунд “ Бизнес эрхлэх…

Нийтэлсэн:

Бизнес эрхлэх эрх зүйн орчны талаарх  эрдэм шинжилгээний хурал болно

Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын 96 жилийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургууль, “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдийн дунд “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг энэ сарын 22-нд  МУИС-ын номын санд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  захирал, доктор, профессор  Б.Амарсанаа “Бизнес ба арилжааны эрх  зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр, доктор, дэд профессор С.Болормаа “Бизнес ба хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,  доктор З.Сүхбаатар ”Бизнесийн хэлцэл, түүний мөн чанар” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, Монголын Хуульчдын Холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх “Бизнес ба Хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр, доктор, өмгөөлөгч Г.Давааням  “Бизнес эрхлэх эрх зүйн орчны Хууль зүйн шинжилгээ” сэдвээр, өмгөөлөгч Б.Халиун “Бизнес ба Зөвшөөрлийн тогтолцоо” сэдвээр, өмгөөлөгч Т.Энхбулгантамир, Э.Эрдэнэцэцэг нар “Гарааны бизнесийн эрх зүйн орчин, анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.

Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зөвхөн хуульч, өмгөөлөгч нарт төдийгүй бизнес эрхлэгчид, иргэдэд нээлттэй тул сонирхсон хүмүүс хүрэлцэн ирж оролцон, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин, сайжруулах арга замын талаар саналаа илэрхийлэх боломжтой юм.

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30