DARDAS.MN

Нийгэм

Гамшгийн үед ашиглах техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй…

Нийтэлсэн:

Гамшгийн үед ашиглах техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм.

Гамшгийн үед ашиглах техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна — зураг

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж буй. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Гамшгийн үед ашиглах техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна — зураг

НОБГ-ын дарга А.Дашням үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас 4 удаагийн үер болсон. Үерт нийт 96 хорооны 31,6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, байгууллага, 231 тээврийн хэрэгсэл өртсөн. Мөн 21 байршилд гудамж, зам талбай усанд автсан бөгөөд 74,023 хэрэглэгч цахилгаангүй болсон. Үерийн үед хэрхэн ажилласан талаар  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой комиссын ажлын алба хамтран “Үерийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сургамж, туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг байгууллага тус бүрээр боловсруулан, нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Цаашид байгууллагууд болзошгүй үерийн үед ажиллах бэлэн байдлыг зөвлөмжийн дагуу хангах шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг дарга нарт гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд сайн дурын хэсгийг байгуулж ажиллах талаар үүрэг өгсөн. Иймд сайн дурын үйл ажиллагааг дэмжих замаар, хүн хүчний нөөцөө нөхөж, дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрчимтэй ажиллуулж, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай” гэв.

Мөн нийслэлийн Гамшгаас хамгаалах инженер техникийн 9 албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30